Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын эрх баригчид өчигдөр Украины армийн 15 хүн амь үрэгдэж, 27 хүн шархадсан гэж мэдээлэв. "Өнгөрсөн даваа гаригт Украины зэвсэгт хүчин 15 хүнээ алдаж, 27 нь шархадлаа. Хоёр их буу, хоёр миномет, сум хэрэгсэл ачсан гурван машин устсан. Мягмар гаригийн турш Артемовскийн авто зам, Углегорскийн орчимд байлдаан үргэлжиллээ” хэмээн сайн дурынхны орлогч дарга Басурин мэдэгдсэн байна.
Харин Украины Дотоод хэргийн яамны мэдээнд Донецк мужид их бууны суманд өртөн, гурван иргэн амиа алдаж, долоон хүн шархадсан гэв. Дээд радын орлогч дарга, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Турчинов Мариополийн орчимд Украины хүчнийхний сөрөг довтолгооныг удирдаж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР