Улсын тэргүүний тариаланчид шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Улсын тэргүүний тариаланчид шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Дамбад Улсын тэргүүний тариаланч цол тэмдгийг гардуулан өглөө

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар Төв аймгийн Борнуур сумын тариаланч Ц.Дамбад Улсын тэргүүний тариаланч цол тэмдгийг өнөөдөр /2015.02.11/ Төрийн ордонд гардуулан өглөө.

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан байна.

Ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын тэргүүний тариаланч Ц.Дагва нь 26 дахь жилдээ газар тариалан эрхэлж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж