Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, насан туршийн боловсрол төвөөс өрх гэр бүл, иргэн бүрийг угийн бичигтэй болгох, түүнийг үр удамдаа өвлүүлэн хөтлүүлдэг заншилд сургах зорилгоор “Цагаан сар ба угийн бичиг” уралдааныг зарлажээ. Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй энэхүү уралдаанд Сүхбаатар аймгийн иргэд өөрийн гэр бүлийн ургийн бичгээ “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-т тулгуурлан зураглалын хэлбэрт оруулан хөтөлсөн ургийн бичгийг шалгаруулах аж. Уралдаанд шалгарсан бүтээлийг аймгийн хэмжээнд нэгтгэн үзэсгэлэн гаргаж, шилдэг ургийн бичигтэй өрхөд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах юм байна.
Ч.БОЛОР