Нийслэлийн Багахангай дүүргийн АН-ынхан уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан дүүргийнхээ ахмад настнуудад хүндэтгэл үзүүлжээ. Өндөр настай, улсад олон жил ажилласан буурлуудад сар шинийн гарын бэлэг гардуулсан байна. “Дүүрэг, нийслэл, улсынхаа төлөө олон жил ажилласан, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан өндөр настнуудыг хойж үе нь мартаж болохгүй” хэмээн Багахангай дүүргийн АН-ын дарга Э.Галбадрал онцолжээ.
Дүүргийн намын хорооны гишүүд Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадам, Шинэ жилийн баяр зэрэг томоохон баяруудаар иргэдээ хүлээн авч уулзах, хүндэтгэл үзүүлэн санал солилцдог байна.