УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, АН-ын бүлэг тус тус хуралдаж байна. Харин МАН-ын бүлэг албан ёсоор хуралдаагүй ч байнгын хороогоор хэлэлцэх асуудлаар санал солилцож байгаа сурагтай. Намын бүлгүүд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслөөр байр сууриа нэгтгэж байгаа юм. Дээрх хоёр асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга намын бүлгүүдэд байр сууриа нэгтгэх боломж олгосноор хойшлуулсан юм. Намын бүлгүүд хуралдаж дууссаны дараа Эдийн засгийн, Төсвийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодууд хуралдах юм.
С.ОТГОН