Инчёны нисэх буудлын ойролцоо осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Инчёны нисэх буудлын ойролцоо осол гарчээ

 

Өмнөд Солонгосын "Инчён" нисэх буудал хүрэх хурдны автозамын гүүрэн дээр  өнөөдөр /II.11/ 100 орчим автомашин мөргөлдсөн том осол гарчээ.

Ослын улмаас хоёр хүн амь үрэгдэж, 65 хүн гэмтэж бэртсэний долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Инчёны албаныхны мэдээлснээр осол манан, халтиргаанаас болж гарсан бололтой. Осолд өртсөн И овогт жолоочийн хэлснээр өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин 10 метрээс цааш хязгаарлагдсан байсан гэнэ. 4400 метр урт гүүрэн дээр гарсан осолд яг хэдэн автомашин өртсөн нь тодорхойгүй ч албаныхан 100 орчим гэж мэдээлж байна.

 

Өтгөн манантай байсны улмаас "Инчён" нисэх буудлаас өнөөдөр өглөө хөөрөх байсан 18 нислэгийг хойшлуулсан байна.

 

Өмнөд Солонгост өмнө нь 2006 онд манангийн улмаас гүүрэн дээр 29 автомашин мөргөлдсөн осол гарч, 11 хүн амь үрэгдэн, 50 гаруй хүн гэмтэж бэртэж байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж