Таны ямар мэдээлэл хаана, хэнд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Таны ямар мэдээлэл хаана, хэнд байна вэ?

Таны ямар мэдээлэл хаана, хэнд байна вэ?

Хувь хүний нууцыг холбогдох хууль тогтоомжид тав ангилсан байдаг

Хувь хүний нууцыг холбогдох хууль тогтоомжид тав ангилсан байдаг. Үүнд:

  • Захидал Харилцааны Нууц;
  • Эрүүл Мэндийн Нууц;
  • Хөрөнгийн Нууц;
  • Гэр Бүлийн Нууц;
  • Хуулиар Тогтоосон Бусад Нууц.

Засгийн газрын 2015.06.22-ны өдрийн “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоолоор “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбох төрийн үйлчилгээний жагсаалтад 167 төрлийн мэдээллийг оруулсан байна.

Ингэж сүлжээнд төрийн болон иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг байршуулснаар кибер гэмт хэрэгтнүүдэд хаана, ямар мэдээлэл хадгалагдаж, дамжиж байгааг зарлаж, мэдэгдсэн үр дагавартай болжээ.

Хүснэгт 1. “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбосон хувийн нууц мэдээлэл

Д/дНууцын төрөлМэдээллийн ангилал
1захидал харилцааны нууциргэний үнэмлэхийн лавлагаа
оршин суугаа хаягийн лавлагаа
иргэний хилээр нэвтэрсэн байдлын тухай лавлагаа
жолооны үнэмлэхийн лавлагаа
суллагдсан тухай тодорхойлолт
2гэр бүлийн нууцтөрсний бүртгэлийн лавлагаа
гэрлэлтийн лавлагаа
гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа
гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа
өрхийн ам бүлийн лавлагаа
3эрүүл мэндийн нууццэцэрлэгт элсэхээр хүсэлт гаргасан хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас
шинжилгээний хариу
4хөрөнгийн нууцэд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, дэлгэрэнгүй лавлагаа
үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа
өр төлбөрийн тодорхойлолт
татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа
татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
татварын лавлагаа
орон сууцны эрхийн бичгийн лавлагаа
Иргэний хувьцааны лавлагаа.
цалингийн тодорхойлолт

 

Дээр дурдсан хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой юм. Таны хувьд иргэний үнэмлэхээ бусдад дамжуулахгүй байх, түр шилжүүлэн өгсөн бол түүнд хяналт тавих нь зүйтэй. Үүнээс гадна иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийх нь зохистой юм.

Учир нь аж ахуйн нэгж байгууллага болон төрийн байгууллага, албан тушаалтанд бидний өдөр тутам өгдөг хувийн мэдээллийг тэдгээр байгууллага, албан тушаалтан хэрхэн хариуцаж, хамгаалдаг эсэх нь тодорхойгүй төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвар, хандлага нь харилцан адилгүй юм. Нөгөө талаар байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж буй хувийн нууцыг мэдээллийг олж авах гэсэн аливаа халдлага сүүлийн үед нэмэгдэх болсон. Тухайлбал, АНУ-ын төрийн албан хаагчдын 5.6 сая хурууны хээ алдагдсан бөгөөд иргэдийн хувийн нууц алдагдсан эсэх нь тодорхойгүй явдал саяхан болсон.

Иймд Хувь хүний нууцын тухай хуульд “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасны дагуу та өөрийн хувийн нууцыг хэнд өгөх эсэх, ямар нөхцөлд өгч болохыг үргэлж эргэцүүлж, таны хувийн нууцыг задруулахгүй гэсэн баталгаатай нөхцөлд бусдад хувийн нууцаа хэлэх нь зүйтэй юм.

Хувь хүний нууцын тухай хууль, 4 дүгээр зүйл

Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн 2.1.1-т зааснаар цахим засаг гэдэгт төрийн үйл ажиллагааг иргэдэд ил тод мэдээлэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах замаар цахим үйлчилгээг тулгуур болгон улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үйл явцыг ойлгодог.

Reuters. “5.6 million fingerprints stolen in U.S. personnel data hack: government”. Wed Sep 23, 2015.

http://www.reuters.com/article/us-usa-cybersecurity-fingerprints-idUSKCN0RN1V820150923

Эх сурвалж: ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж