НӨХГ-ыг “Иргэдийг тулган шаардсан” гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

НӨХГ-ыг “Иргэдийг тулган шаардсан” гэж буруутгав

Нийслэлийн өмчийн харилцааны газар /НӨХГ/-аас цахим бүртгэлд хамрагдаж, газар өмчлөх эрхтэй болсон иргэдийг тулган шаардах аргаар газар өмчлүүлж байсныг тогтоожээ. Энэ талаар ШӨХТГ-аас мэдээллээ.

Албаны хүний өгсөн мэдээллээр бол НӨХГ нь газар өмчлөх эрх авсан иргэнийг зөвхөн нэг компаниар кадастрын зураглалаа хийлгэхийг тулгаж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн өөрөө компаниа сонгож үйлчлүүлэх эрхийг хязгаарласан болохыг ШӨХТГ-ын шалгалтаар тогтоосон байна.

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “НИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан журмын заалтад иргэдэд өмчлүүлэх газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэдгийг тогтоосон. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс НӨХГ-аас зөвхөн таван компанийг сонгож, тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарын өрсөлдөөнийг хязгаарласан явдал юм. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулж, НӨХГ-аас иргэдийг тулган шаардаж байгаа байдлыг таслан зогсоох арга хэмжээг авахаар ажиллаж байна” гэлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж