Гацууртын ордын асуудлаар завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Гацууртын ордын асуудлаар завсарлага авлаа

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад “Шударга ёс” эвслийн бүлэг “Гацууртын ордыг ашиглах нь эдийн засгийн хүндрэлээс гарах нөхцөл болж чадах эсэхийг нягталж, асуудалд нухацтай хандах шаардлагатай” хэмээн үзэж, тав хоногийн завсарлага авлаа.

Эвслийн бүлгийн зүгээс “Гацууртын ордыг ашиглах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэж байгаа аж.

Тус бүлэг өнөөдөр мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага аваад байгаа билээ.

Ингэснээр дээрх хоёр асуудлыг намрын чуулганд багтаан хэлэлцэхэд хүнд болж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж