ОХУ-ын Челябинск хотноо болох мэргэжлийн муайтайн өндөр зэрэглэлийн халз тулаанд Монголын тамирчин Э.Батбаярыг дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт оролцохыг урьсан байна. Халз тулаан хоёрдугаар сарын 23-нд болох бөгөөд Э.Батбаярын өрсөлдөгч нь ОХУ-ын тамирчин Дзаниев Хаяал хэмээх Дагестан гаралтай тамирчин юм.
Э.Батбаяр Бирмийн үндэсний зодооны аварга болсноос хойш олон улсын түвшинд нэр хүнд нь өсөж, янз бүрийн промоушен түүнтэй хамтран ажиллах санал ихээр тавих болжээ. Түүний хувьд мэргэжлийн рингэнд 18 тулалдаж, 14 хожихдоо найман удаа өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм. Харин ОХУ-ын тамирчин Дзаниев Хаяалын хувьд сонирхогчдын муайтайн гурван удаагийн дэлхийн аварга, Европ тивийн WBC muaythai холбооны аварга аж.
Э.Батбаяр дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт энэ сарын 21-нд хойд хөршийг зорих юм.