ШУА-ын хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэллээ | News.MN

ШУА-ын хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

ШУА-ын хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэллээ

ШУА-ын хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэллээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж ШУА-ын харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 09-17 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгээс Хог хаягдлын ил задгай шатаалтаас үүсэх химийн хорт аюултай бодисын хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн тухай болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний савалгаан дээрх химийн бодисын шошго, таних тэмдгийн тухай илтгэл лекц зохион байгуулах юм байна. Мөн Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа явагдахаас гадна тус хүрээлэнгийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд үзүүлэх юм байна.

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хувьд мөн л сонирхолтой илтгэл лекц зохион байгуулахаас гадна өөрийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, номын худалдаа зохион байгуулах ажээ.

Даваа XI/12

Хими, химийн технологийн хүрээлэн 453334

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 453088

Мягмар XI/13

Физик технологийн хүрээлэн 451903

Одон орон геофизикийн хүрээлэн 458849

Лхагва XI/14

Түүх археологийн хүрээлэн 455028

Хэл зохиолын хүрээлэн 450480

Пүрэв XI/15

Философийн хүрээлэн 331512

Олон улс судлалын хүрээлэн 317185

Баасан XI/16

Палеонтологи, геологийн хүрээлэн 70118283

Газарзүй, геоэкологийн хүрээлэн 329583

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дуламка 2018-11-12 202.126.89.132

Ene helber uurchiluuch.

Avatar

Зочин 2018-11-12 202.9.43.231

Рэгдэл тэтгэвэрт гараач. Чи

Avatar

Сул цалинтнуудын газар 2018-11-12 43.242.243.101

ШУА гэж ёстой юу ч хийхгүй сул цалин авч байдаг хүмүүс хоргодсон газар даа. Түй чёрт. Улсын хөрөнгө мөнгө бага байгаа нь эдэнтэй ч гарцаагүй холбогдоно

Avatar

Ёстой юу ч хийхгүй 2018-11-12 43.242.243.101

ШУА гэж ёстой юу ч хийхгүй сул цалин авч байдаг хүмүүс хоргодсон газар даа. Түй чёрт. Улсын хөрөнгө мөнгө бага байгаа нь эдэнтэй ч гарцаагүй холбогдоно.

Avatar

Зочин 2018-11-12 103.14.38.130

Chamd yu ch khelkheb dee.
Ter JDU-teigee tenegteed yabj bai daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж