Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ | News.MN

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аваргаллаа.

Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан монгол хүний, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм.

Отгонбаатар 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн 2 удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний 2 удаагийн аварга, 2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёокушнка каратегийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ний алтан медалийг тус тус хүртэж байсан Монголд болон тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан тулаанчдын нэг юм.

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй чадварлаг алба хаагч, тамирчин билээ.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж