Египетээс занданшуулсан муурууд олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Египетээс занданшуулсан муурууд олджээ

Египетээс занданшуулсан муурууд олджээ

Эртний Египетийн Саккара хэмээх бунханд археологийн малтлага хийх үеэр маш ховорт тооцогдох занданшуулсан муурууд болон цохнууд илэрсэн тухай тус улсын Соёлын яамнаас бямба гаригт /2018.11.10/ мэдээлсэн байна.

Саккара дахь өмнө нь хүний гар хүрээгүй долоон булшинд долоон сарын турш археологийн малтлага хийсэн аж. Тэдгээрийн гурваас нь эртний Египетийн түүхийн “хуучин хаант улсын үе” буюу НТӨ 2500-2100 оны үед хамаарах занданшуулсан муурууд олдсон юм. Мөн их хэмжээний “ариун цох хорхой”-ны цуглуулга Мемфисийн бунхнаас илэрсэн байна. Эртний Египетэд том хар цох хорхойг ариун амьтан хэмээн үзэж, бэлэг тэмдэг болгон дээдэлж байжээ. Хоёр цох хорхойг нь онцгойлон хөвөн даавуугаар ороож, дөрвөлжин, шавар хайрцаг дотор байрлуулан, түүний дээр нь том хар цох хорхой зурсан байв. Харин бусдыг нь шавар хайрцагт олноор хийж хадгалсан байжээ.

Муур нь эртний Египетчүүдийн шашин шүтлэгт онцгой байр суурийг эзэлдэг байв. Тус бунхнаас их хэмжээний занданшуулсан муураас гадна муурын бурхан Бастетийг дүрсэлсэн хүрэл хөшөө, 100 ширхэг алтан бүрмэлтэй муурын баримлууд олджээ. Мөн арслан, үхэр, матар, кобра могой, шонхрын алтан бүрмэл хөшөөнүүд, 1000 гаруй сахиус, бичгийн хэрэгсэл болон Үхлийн номны (Нас барсан хүмүүсийг оршуулахад хамт хийдэг ном) зарим хуудас олдсон байна.

Египетийн өндөр дээд албан тушаалтнууд болон тус улсад суугаа элчин сайдууд бямба гаригт тус олдворуудыг дэлгэн тавьсан танхимаар зочилсон юм.

Тус бунхны хаалган дээр Субек Сект, Мафи гэх хоёр эмэгтэй хүний нэр бичээстэй байсан бөгөөд археологичид тэдний хэн байсныг тогтоохоор судалгаа хийж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж