Сэтгүүлчийн аллагын тухай бичлэгийг ил болголоо

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн аллагын тухай бичлэгийг ил болголоо

Сэтгүүлчийн аллагын тухай бичлэгийг ил болголоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар өнгөрсөн сард амиа алдсан Саудын Арабын сэтгүүлчийн аллагад ямар хариу үзүүлэх тухай ярилцлаа хэмээн өчигдөр /2018.11.11/ Цагаан ордон мэдэгдлээ. Хоёр улсын Ерөнхийлөгч өчигдөр Парист болсон дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн үеэр энэ тухай ярилцаад амжжээ.

Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салманы бодлогыг шүүмжлэн бичдэг байсан сэтгүүлч Жамаль Хашогги нь аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ. Түүнийг зохион байгуулалттай аллагын золиос болсон гэдгийг Саудын Арабын зүгээс хүлээн зөвшөөрөөд байгаа боловч одоо хүртэл цогцос нь олдоогүй байгаа юм.

Эрдоган Бямба гаригт /2018.11.10/ дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойгоор Парис хотыг зорихоосоо өмнө хийсэн мэдэгдэлдээ Саудын сэтгүүлчийн аллагын үеийн бичлэгийг олсон бөгөөд түүнийг Саудын Араб, АНУ, Франц, Герман, Их Британийн Засгийн газруудад явуулсан, мөн аллагыг Саудын Арабын төр засгийн “хамгийн дээд” түвшнийхэн захиалсан нь тодорхой болсныг хэлсэн байна.

Харин тус хэргийг хариуцан ажиллаж буй мөрдлөгийн багийн ахлагч Консулын газарт түүний сүүлийн мөчийг бичсэн бичлэгийн тухай сэтгүүлчдэд товч ярилцлага өгчээ. “Намайг боож байна, энэ уутаа миний толгойноос ав, би клаустрофобиа (харанхуйгаас айх эмгэг)-тэй” хэмээн хэлсэн нь сэтгүүлчийн сүүлчийн үг байсан тухай Туркийн “Daily Sabah” сонинд нийтэлсэн байна. Алуурчид түүний толгойг нь уутаар бүтээн, хоолойг нь боож алсан нь тодорхой болоод байгаа юм. Мөрдөгчийн хэлснээр аллага долоо орчим минут үргэлжилсэн аж.

Түүнийг хөнөөх ажлыг гардан гүйцэтгэсэн гол хүн бол Саудын Консул Салах ал-Тубайгу бөгөөд Хашоггиг Консулын газарт орж ирэхээс өмнө шалыг гялгар уутаар битүү бүтээсэн байсан нь хэргийн ул мөрийг баллах зорилготой байжээ. Мөн Саудын ерөнхий Консулын байрнаас хүчлийн ул мөр илэрсэн байснаас үүдэлтэйгээр түүний цогцсыг хүчилд уусгасан тул өнөөг хүртэл олдохгүй байгаа хэмээн дүгнэх үндэслэлтэй юм.

 Эх сурвалж: Ройтерс агентлаг, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж