Хэрвээ 100 мянган ам.доллартай бол юунд зарцуулах вэ гэсэн асуултад бараг тал хувь нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авна хэмээн хариулжээ. Энэ судалгааг олон улсын төлбөр тооцооны Masterсard компани оросуудын дунд хийсэн байна.
“Хэрвээ танд 100 мянган ам.доллар өгвөл юунд үрэх вэ” гэсэн асуултыг тавьсан бөгөөд 52 хувь нь орон сууцны нөхцөлөө сайжруулна, эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авна хэмээн хариулсан байна. Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь буюу 29 хувь шинэ машин авна, мөн төдий тооны буюу 28 хувь нь жуулчилна гэж хариулжээ. Харин 10 орчим хувь нь буяны үйлст зарцуулна гэсэн байна.
Судалгааг өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Москва хот болон 250 мянгаас дээш тооны оршин суугчтай хотуудын Master карт эзэмшигч хүмүүсийн дунд хийсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ