Москва хотын оршин суугчид машины зогсоолын төлбөрөө 100 хувь мобайлаар төлдөг болжээ. Жолооч нарын хамгийн өргөн ашигладаг нь "Парковки Москвы" аппликейшн ажээ.
Жолооч нарын 85 хувь нь гар утасны "Парковки Москвы" апп-ыг ашигладаг байна. Үлдсэн хувь нь СМС ашигладаг байна.
Энэ апп-ын тусламжтайгаар зөвхөн төлбөр төлөхөөс гадна машинаа хаана тавьснаа харах, торгуулийн мэдээллийг харах, ойролцоо байгаа зогсоолыг олох боломжтой юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ