Премьер лиг телевизийн эрхээ өндөр үнээр зарлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Премьер лиг телевизийн эрхээ өндөр үнээр зарлаа

Английн Премьер лиг ойрын гурван жилийн телевизийн эрхээ маш өндөр үнээр зарж чадлаа. Хөлбөмбөгийн ертөнцөд жинхэнэ брэнд болчихоод буй Премьер лигийн ойрын гурван жилийн эрхийн нийт үнэ 7.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ хугацаанд Премьер лигийн тоглолтуудыг 7 багцад хуваасан бөгөөд үүнээс 5-ийг нь Sky телевиз авч, үлдсэн хоёрыг нь BT Sport авчээ. Гурван улирлын хугацаанд Премьер лигт нийтдээ 168 тоглолт болно гэж тооцвол нэг тоглолтод дунджаар 46 сая ам.долларын үнэ ногдож байна.

sky01

Sky-ийн экспертүүд. Грэм Сунесс, Жейми Каррагер, Тьерри Анри, Жейми Реднапп, Гари Невилл

Харин 7 багцын тухайд бол Sky-ийнхан бямба гаригийн эхний тоглолтуудыг, ням гаригийн оройн тоглолтуудтай авчээ. Тэгвэл BT-гийнхэн бямба гаригийн оройн тоглолтыг авсан юм байна. Ингэснээр Sky-д нийт 168 тоглолтын 126 нь оногдсон бол BT 42-ийг нь гаргах ажээ.

Мэргэжилтнүүд Премьер лигийн телевизийн эрхийн үнэ 6 тэрбум ам.долларт хүрэх байх гэсэн таамаг дэвшүүлж байсан бол ийнхүү хүлээснээс хавьгүй өндөр үнэд хүрлээ. Премьер лигийн телевизийн эрхийн үнэ ийнхүү нэмэгдсэнээр дэлхийн хамгийн үнэтэй лигийнхтэй ойролцоо очиж буй юм. NBA-гийн телевизийн эрхийг өнгөрсөн жил есөн жилийн гэрээтэйгээр нийт 24 тэрбум ам.доллараар TNT, ESPN худалдан авсан. Энэ нь Премьер лигийн жилийн дундаж телевизийн эрхийн үнэтэй багцаа дүйж байгаа юм.

sky02

BТ-гийнхний нэвтрүүлэг

Английн Премьер лигийн телевизийн эрхийг бусад Европын хөлбөмбөгийн лигийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байна. Тухайлбал, Испанийн Ла лигийн телевизийн эрх л гэхэд жилдээ 1 тэрбум ам.долларт хүрдэггүй. Тэгээд ч Ла лигийн телевизийн эрхээр олсон мөнгийн ихэнхийг “Барселона”,  “Реал Мадрид” авчихдаг. Италийн Сери-А-гийн хувьд жилдээ 1 сая тэрбум ам.доллараас арай илүүтэйгээр телевизийн эрхийн мөнгө орж ирдэг. Үүнээс “Милан”-ы ерөнхийлөгч Сильвио Берлусконигийн Mediaset эхний найман багийн тоглолтыг үзүүлэх эрхийг авчихсан байдаг.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж