Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Нэргүй шүлэг

Хөх тэнгэрийн дор
босоо заяанд төрсөн нэгэн ч

Хөлийн чинь улыг
зөөлхнөөр үнсэе бүсгүй минь

Хүний амьдралын
салаа замын алийг нь ч сонголгүй

Хүрээд ирээрэй
намайг олоод бүсгүй минь

Хөөрхөн царайнд
чинь би хууртсандаа

Хөлийн чинь
өлмийд сөхрөөгүй юм

Хүний энэ орчлонд
чамайг л гэх хайр минь

Хүнийх болгохгүй
гэсэндээ мөчөөрхсөн нь тэр юм аа

Олох хүртэл чинь
би зүрхний түлхүүрээ

Орхиж л байя
хэний ч мэдэхгүй газарт

Одоо л ирэхгүй
бол явлаа гэж яаруулахгүй

Онгод минь буцтал
чамайг хүлээе танхилхан минь

Нууцхан инээдэнд
чинь гуниг нуугддаг байсан

Нулимстай дэр
чинь өглөө нь шаралсан байдаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж