Кисэносато аварга унав

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Кисэносато аварга унав

Кисэносато аварга унав

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ 2018 оны сүүлийн Кюүшюү башё өчигдөр /2018.11.11/ Фүкүока хотод эхэллээ. Энэ сарын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөн. Тэгвэл аваргуудаас ганцаараа үлдсэн Кисэносато өчигдрийн барилдаанд комүсүби Такакешод уналаа.

Энэ жил 22 настай Такакешо барилдааны дараа “Өнгөрөгч есдүгээр сард би өөрийн чадах бүхнээ хийж болохыг мэдэрсэн. Би сурсан бүхнээ гаргахыг зорьж байна. Өдөр бүр өөрийгөө дайчилж, улам л сайн байхыг хичээнэ” гэжээ. Такакешо өнгөрөгч тав, долоодугаар сард 10, есдүгээр сард есөн авсан юм. Түүний хувьд энэ башёд дээд цолтой бөхчүүдийн нэгээр бичигдэж байгаа бөгөөд гараагаа амжилттай эхлүүллээ. Өнөөдөр /2018.11.12/ түүнийг озэки Гоэйдо хүлээж байна.

Кисэносато аваргыг энэ башёд түрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ч эхний барилдаанд Такакешод ялагдлаа. Гэхдээ 14 өдрийн барилдаан байгаа учраас цаашид олон сонирхолтой барилдаан гарах нь эхний өдрөөс харагдаж байна

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров нар учраа бөхөө давсан бол Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхдөө дийлджээ.

Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 25-нд өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж