36.8 тэрбум иенийн зээл авна

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

36.8 тэрбум иенийн зээл авна

МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийлээ.

“Хэлэлцээрийг хоёр тал хамтран байгуулсанаар худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашдаа иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээлтэй холбоход чухал ач холбогдолтой” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Харин Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Гурван жил гаруйн хугацаанд хэлэлцээр хийсний дүнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байна” гэсэн юм.

Мөн Японы тал Хөшигтийн хөндийд баригдаж байгаа нисэх онгоцны буудал барихад шаардлагатай байгаа 36.8 тэрбум иенийн нэмэлт зээл олгохоор болсноо энэ үеэр хэллээ.

Онцлоход, Япон улс нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 14 оронтой байгуулсан байдаг бөгөөд 15 дахь орон нь Монгол Улс болж байгаа аж. Харин Монгол Улсын хувьд энэхүү хэлэлцээр нь анхных болж байна.

Г.НЭРГҮЙ /ТОКИО ХОТ/
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж