Ам.долларыг 1957.2 төгрөгөөр худалджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Ам.долларыг 1957.2 төгрөгөөр худалджээ

Монголбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1951.51-1957.51 төгрөгийн ханшаар 31.7 сая ам.доллар, 312.24-313.24 төгрөгийн ханшаар 105.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.

Харин Монголбанк өнөөдөр 1957.21 төгрөгийн ханшаар зургаан сая ам.доллар, 312.85 төгрөгийн ханшаар 51.5 сая юань тус тус худалджээ.

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 15.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж