
БНХАУ-ын Иргэний засаг захиргааны яамнаас мэдээлснээр энэ сард болсон үерийн улмаас Хятадын өмнөд нутагт 17,19 сая хүн нэрвэгдсэн байна.
Сарын эхээр Чэзян, Аньхой, Фуцянь, Цэнси /Зүүн Хятад/, Хубэй, Хунань /Төв Хятад/, Сычуань, Гуйжоу мужууд ба Баруун өмнөд Хятадын Чунцин хотод дахин ихээхэн устай бороо орлоо.
Одоогийн байдлаар дээрх нутгуудад үерийн улмаас 50 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болжээ. Орон нутгийн 597 мянган хүнийг яаралтай аюулгүй бүсэд нүүлгэсэн байна. Тариалангийн 947 мянган га талбай усанд автан 42 мянган байр сууц эвдэрч сүйрчээ. Гамшгийн эдийн засгийн хохирол нь 8,93 тэрбум юань болжээ.