Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болох гэж байна. Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн болов. Тус тэмцээнд “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Сүлд” зэрэг клубууд, их дээд сургуулиудын тамирчид оролцоно. Тамирчид эрэгтэй найм, эмэгтэй найман жингийн ангилалд өрсөлдөх бөгөөд тэмцээн энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээнийг Буян-Ухаа ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байсан хэдий ч тэмцээн давхацсаны улмаас Спортын төв ордонд зохиохоор болжээ. Тус тэмцээнд 1995 оноос хойш төрсөн тамирчид оролцож байгаа юм. Маргааш эрэгтэй 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаанууд болно.
Б.АЛТАНГЭРЭЛ