Үл танигдах этгээдүүд Парис дахь Чарли Чаплиний эвслийн (Chaplin Association) байрнаас Чарли Чаплины анхны "Оскар» шагналын баримлыг хулгайлжээ гэж цагдаагийн мэдээнд тулгуурлан Le Parisien сонин мэдээлэв.
Уг баримал сая ам.долларын үнэ хүрч байгаа гэнэ. Мөн эвслийн байрнаас Чаплины хоёр үзгийг хулгайлжээ. Үзэг тус бүр нь 90 мянган ам.доллараар үнэлэгдэнэ.
"Хулгайч нар зөвхөн дээрх хэдхэн эд зүйлийг авсан нь маш сайн мэдээлэлтэй хүмүүс байж болохыг илтгэж байна» гэж цагдаагийн эх сурвалж хэлжээ. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа гэнэ.
Чарли Чаплин нь 1929 ба 1972 онд кино урлагт оруулсан хувь нэмэр болон “Киноны шилдэг хөгжим” номинациар "Оскар» авч байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР