Украины армийг “Америкийнх” гэв

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Украины армийг “Америкийнх” гэв

 

Америкийн CNN телевиз Украинд дайны зэр зэвсэг нийлүүлэх талаар ярилцаж байхдаа, Украины армийг “Америкийн талынх” (Arming pro-U.S.Troops) гэж нэрлэжээ. Телевизийн урсдаг мэдээгээр гарсан тэрхүү мэдээллийг сүлжээний олон хэрэглэгчид  постолжээ.

 

Нэгдүгээр сарын 26-ны  өдөр Украины армийг гадаадын хөлсний цэрэг гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ тэд НАТО-гийн сонирхлыг  гол зорилгоо болгодог хэмээн онцолсон байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросын лидерийн үгийг дэмийрэл гэсэн юм.

 

Америкийн хэвлэл мэдээлэл Донбассын сайн дурынхныг "Оросын талыг баригч салан тусгаарлагчид» хэмээн тогтмол нэрлэдэг. Энэ даваа гаригт ерөнхийлөгч Обама Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг авч хэлэлцэж байна гэж мэдэгдсэн. Мөн тэрээр Америкийн цэргийн техникийг Киев үр дүнтэй ашиглаж чадна гэдэгт эргэлзэж буйгаа хэлсэн байх юм.  

 

Европын улсуудаас Герман, Франц, Британи, Дани, Эстони, Итали, Унгар зэрэг олон орнууд Украинд зэвсэг нийлүүлэхгүй гэсэн байв. Украины зүүн хязгаарын сөргөлдөөний үеэр НАТО-гийн гишүүн хэд хэдэн орон Киевт цэргийн тусламж үзүүлжээ. Хамгийн их дэмжлэгийг АНУ үзүүлсэн (320 сая ам.доллар) байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж