Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаарыг 71 байхаар шийдвэрлэжээ.
Биеийн тамир, спортын газар /БТСГ/ нэртэй байсан энэ байгууллагыг 2012 оны сонгуулийн дараа Спортын бэлтгэлийн төв болгож өөрчилсөн бол шинэ Засгийн газар ийн "Биеийн тамир, спортын хөгжлийн төв" болгон дахин шинэчиллээ. Байгууллагын нэр, чиг үүргийг байн байн солих тийм ч зөв зүйл биш. Гэхдээ энэ шийдвэрээс нэг сайн мэдээ харагдаж байгаа нь Спортын бэлтгэлийн төвийн орон тооны хязгаарыг 71 байхаар тогтоосон явдал.
Учир нь Эрүүл мэнд, спортын яам байгуулагдсаны дараахан Спортын бэлтгэлийн төвийн орон тоог багасгах, тэр дундаа үйлчилгээний голдуу ажилчдыг халах тухай яриа сонстож байсан юм.
Засгийн газрын өчигдөр гаргасан шийдвэрээс харахад, Биеийн тамир, спортын хөгжлийн төв /Шинэ нэр/-д ямар нэгэн халаа сэлгээ, орон тооны цомхотгол явагдахгүй бололтой.
Б.ЭНХ