Нефтийн асгалтыг мөрдөн шалгана | News.MN

Нефтийн асгалтыг мөрдөн шалгана

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Нефтийн асгалтыг мөрдөн шалгана

Мексикийн буланд асгарсан нефтийн хэргээр эрүү үүсгэн шалгах болно гэж АНУ-ын Хууль зүйн сайд Эрик Холдер энэ 12-ны өдөр мэдэгдсэн байна. Мөрдөн шалгалтыг зөвхөн компаниар хязгаарлахгүй гэнэ.
Энэ өдөр Э.Холдер радио, телевизийн Си- Би-Эс  компанид ярилцлага өгөхдөө одоогоор эрүүгийн болон иргэний мөрдөн байцаалтад хамаатай гэрч нарын мэдүүлэгийг авч боловсруулах хэмжээнд мөрдөн байцаалт явагдаж байна гэж мэдэгдсэн байна. Эрүүгийн ял сонсгох шийдвэр гаргах хуваарийг бид хийгээгүй байна гэж сайд хэлжээ.
Түүний хэлснээр эрүүгийн хариуцлагийг хэсэг бүлэг хүмүүс ба байгууламжид хүлээлгэх ба зөвхөн "Бритиш петролеум" хэрэгт татагдана гэсэн яриа нь бодит байдалд үл нийцэх ажээ.
Зохих талууд Цэвэр усны тухай хуулийг зөрчсөн үү гэдгийг АНУ-ын Хууль зүйн яам тогтоохоор эрмэлзэж байгаа юм. Энэ гэмт хэрэг тогтоогдвол зохих талууд хэдэн тэрбумын торгууль төлөх юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж