Цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг өгнө

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг өгнө

Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хүмүүс цэнхэр ягаан тасалбарын тухай мэдээлэл авахын тулд урт дараалал  үүсгэн оочирлож байна. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь  иргэдэд цэнхэр, ягаан тасалбарын болон бусад эх орны хишиг, хувьцааны талаар мэдээлэл өгч байгаа юм. Үүнд:

-1990-1994 онд олгогдож байсан хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүх

-Тавантолгойн ХК-ийн 1072 ширхэг хувьцааны бичилт хийгдсэн эсэх, данстай бол данс руу орсон эсэх, дансгүй бол тухайн иргэний нэрэн доор бичигдсэн зэргийг шалгуулах 

-Үнэт цаасны шилжүүлэг, үнэт цаас бүрэн эзэмшиж байгаа бол тухайн иргэн зээлийн тавьж болох , эсвэл бусдад бэлэглэх

-Нас барсан иргэний дансыг шүүж хэрвээ тухайн иргэн хувьцаатай байх юм бол өв залгамжлал хийх зэрэг бүхий л үнэт цаасны талаарх мэдээллийг нэг цэгийн үйлчилгээнээс авч боломжтой юм.

Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь ажлын өдрүүдэд 9-18 цагийн хооронд ажиллах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж