
Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч ирэх арваннэгдүгээр сарын Конгрессийн завсрын гэх сонгуулиар ерөнхийлөгч Барак Обамагийн Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын олонхын суудлыг алдаж магадгүй байгааг хэлэв.
Тэрээр ням гаригт NBC телевизид ярилцлага өгөхдөө Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Бүгд найрамдах намынхан олонх болон хяналтаа тогтоох хэмжээний сонгуулийн компанийг явуулна гэдэгт эргэлзэх зүйл алга гэжээ.
Конгрессийн завсрын гэх 2010 оны арваннэгдүгээр сарын 2-ны сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал ба Сенатын 100 суудлын 36 нь шинэчлэгдэх юм. Олон нийтийн санал асуулгаар Барак Обамагийн засаг захиргаа маш ээдрээтэй олон эмзэг асуудлуудыг шийдэж байгаа учраас түүний чансаа нь буурч байна.
Обамагийн чансаа уруудаж байна
Барак Обамагийн төрийн тэргүүний ажиллагааг дэмжсэн чансаа нь уруудаж байгаа тухай өнгөрсөн лхагва гаригт нийтлэгдсэн олон нийтийн санал асуулгын дүн харуулж байна. Ерөнхийлөгч болсноос нь хойш түүний чансаа хамгийн доод цэгтээ хүртэл буурчээ.
Wall Street Journal/NBC News хамтран явуулсан санал асуулгаар Барак Обамагийн чансаа 45 хувь хүртэл буурсан байна. Өнгөрсөн сарын эхэн үеэс тэр нь таван шатаар доошилжээ. Асуугдсан хүмүүсийн 48 хувь нь анх удаагаа ерөнхийлөгчийн ажиллагааг дэмжихгүй гэсэн байв. Тэдний ихэнх 62 хувь нь улс орноо буруу замаар явж байна гэлээ. Мексикийн булангийн нефтийн бохирдолд хүмүүс ихээр түгшин энэ экологийн гамшигтай холбоотой Обамагийн үйл ажиллагааг хангалтгүй байна гэж дүгнэв.