Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Хэн ч өөдрөг бөгөөд эрч хүчтэй хүчирхэг энэхүү Техасын залуугаар бахдахгүй байхын аргагүй ээ. Майкал Делл бол бизнесийн гараагаа 1000 доллартай эхлүүлж, дэлхийд хамгийн танигдсан компьютерийн брэндийг үүсгэж чадсан нэгэн билээ.

 

Майкал ба компьютерийн үйлдвэр 

Майкал Делл 1965 онд Техас мужийн Хьюстон хотод мэндэлжээ. Ээж нь биржийн брокер, аав нь шүд эрүү нүүрний эмч. Аав нь хүүдээ гэр бүлийнхээ бизнесийг өвлүүлэхийг хүсэж байсан боловч Charlie and the Chocolate Factory киноны Willy Wonka шиг шүдний эмчийн хүү аавынхаа замналаар явахыг хүсэлгүй дэлхийд танигдсан компанийг бий болгож өөрийн бизнесээ эхлүүлэх хувьтай байжээ. 

Хүү бага насандаа овсгоо шаардсан жижиг сажиг багаж хэрэгслийг өөрийнхөө хэр хэмжээнд задалж, угсрах сонирхолтой байв. “Миний ээж санхүүгийн зөвлөгөө өгөхөөс гадна хувьцаа, бонд зэргээр өвчилсөн нэгэн байлаа тиймээс би хөрөнгө мөнгө, хүүгийн хэмжээ, бараа бүтээгдэхүүний үнэ зэрэгт сонирхолтой болж эхлэхийн зэрэгцээ түүнийг ойлгож мөн гайхан биширч байлаа” гэж Делл ярьжээ. 

Майкал анх 16-тай байхдаа дотоодын хэвлэл захиалгын хүсэлтийг борлуулж илүү мөнгө олох боломжтойг харж.  Мэдээж үүнийг хийж болох хялбар арга нь утас аваад хүмүүс рүү залгаж эхлэх боловч Майкал арай өөр аргаар хийж үзэхээр шийджээ. Тэрээр өөрөөсөө ямар хүмүүс хотын сонин захиалах вэ? гэж асууж үзээд мэдээж хотод шинээр нүүж ирсэн, байр худалдан авч шинээр ажилд орсон хүмүүс – дээрх хүмүүс л сонин авч мэдээлэлтэй байхыг хүснэ. Мужийн хуулиар бол шинээр нүүж ирэгсэд ажил эрхлэх болон бизнес эрхлэх зөвшөөрөлийг хотын захиргаанаас авсан байх ёстой. Хэн нэгэн ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг шалгах нь амархан бөгөөд энэ мэдээлэл ил тод байдаг. Майкал найзуудыгаа хөлсөлж Хьюстон хотод саяхан ажиллах зөвшөөрөл авсан хүмүүсийн мэдээллийг файл дотроос шүүлгүүлжээ. Энэхүү жагсаалтынхаа дагуу найзууд дээрх хүмүүс рүү эхний хэдэн дугаарыг үнэгүй хүргэнэ гэсэн зартайгаар сонин захиалах хүсэлт явууллаа. “Ингэж л анх найзууд овоо хэдэн мөнгө хийж чадсан юмдаа” гэж Делл дурсан ярьж суухад түүний нүд арван зургаат шиг л гялалзаж байлаа. 1980 онд ганц жилийн дотор Делл болон түүний найзууд 18,000 долларын олж чаджээ. Олсон мөнгөөрөө Делл Apple-ийн анхны компьютеруудын нэгийг задлаж үзэх гэж худалдан авч байв. Гол ажиллах зарчмыг нь ойлгоод буцаж угсраад тавихад юу ч болоогүй юм шиг хэвийн ажиллаж байв. “Дээр үеийн компьютеруудын сайхан зүйл нь тэд бүгд нэг стандарт ялтастай (chip) байх ба бүх ялтасын учрыг олж ялтасны хөл бүр (pin) юу хийж чадах, ялтасаар дохио яаж дамжиж байна зэргийг бүрэн мэдэх боломжтой байлаа. Чухамдаа энэ зүйл яаж ажиллаж байгааг бүрэн харж чадна. Харин одоо үед чи хайрцагийг нээхэд л эх хавтан маш олон янзын кабел, хөлтэй холбогдсоныг харна, үүнийг зөвхөн мэргэжлийн хүн л юу болохыг нь ойлгож чадах болжээ. Бидний үед арай энгийн байсан юмаа” гэж Делл дурсав. Эцэг эхийнхээ хүсэлтээр Делл Остин хотын Техасын их сургуулийн эрүүл мэндийн сургуульд элсэж, элссэн эхний жилээсээ л компьютерийн эд анги зарж мөнгө олж эхэлжээ. Дотуур байрныхаа үүдэн дээрээс л хатуу диск авахаас гадна зарна. Оюутан найзууд нь түүнээс компьютерын сэлбэг авна мөн хүссэн үзүүлэлтээр нь компьютер угсарч өгөхийг хүсчээ. Майкал угсарсан компьютерийн бизнес ашигтай байж болохыг тэр л үед ойлгож борлуулалт багатай компьютер худалдан авч задлаад хэрэглэгчийн хүсэлтэд нийцэх үзүүлэлтээр шинээр угсарч өгч эхэллээ. Ингэж угсарсан компьютерийн цэвэр өртөг нь зах зээл дээр байгаа үнээс 10-15% хямд байлаа. Удалгүй энэ талаар дэлгүүрийн үнээс доогуур хүссэн үзүүлэлтээр компьютер угсарч зардаг нэгдүгээр курсын оюутан байгааг сургууль даяр мэдэх боллоо. 

Майкал захиалганд дарагдаж үүнийгээ ч бизнес болгохоор шийджээ. Сургуульд ороод жил хүрэлгүй сургуулиа орхиж 1984 онд 19 насандаа PC limited компаниа Остин хотод байгуулжээ. Анхны хөрөнгө оруулалт нь 1000 доллар, үүнд компаний бүртгүүлэх, зар сурталчилгаа, ажилчин хөлслөх зэрэг багтжээ. Майкел сургууль дээр танигдсан учир илүү олон захилга авах болж хэдэн сарын дараа гэхэд сарын борлуулалт 80,000 долларт хүрэв. Майкалийн хэлснээр дараа жил нь түүний компани хотын хамгийн том компьютерийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч компани болсон байсан тул “Остин хотод зохион байгуулагдсан компьютерийн томоохон үзэсгэлэн худалдаанд хамгийн том үзүүлэнг засаж орсоноор олон хүмүүсийн тэр ялангуяа бусад хотуудаас ирсэн төлөөлөгчдийн анхаарлыг татаж”  чадсан юм. 

Майкал Делл бол хамгийн анхны хэрэглэгчдийн хүсэлтийг утсаар хүлээж авагчдийн нэг. 1986 онд түүний компани анхны холын дуудлага хүлээж авдаг Tech support system нэвтрүүлсэн. Маш бага мөнгийг агуулах болон тээвэрлэлтэнд зарж байсан нь Деллийн давуу тал байсан юм, зөвхөн захиалга хийгдсэний дагуу л сэлбэг хэрэгслээ захиалж, ханган нийлүүлэгчдийг угсрах байгууламжийн хажууд агуулахтай байхыг хүсдэг байж. Энэхүү мөнгө хэмнэсэн арга нь түүнийг өртөг багатай, ашиг ихтэй бизнестэй байлгаж ханган нийлүүлэгчдийг ч Делл рүү ихээр татахад хүргэж байв. 

1986 оны намар Делл компани тэр үеийн хамгийн том өндөр технологийн үзэсгэлэн болох Comdex-д оролцлоо. Тэр үед тэд 12 МHz -ийн Интел схемийг танилцуулсан юм. Тухайн үед дэлхийн компьютер үйлдвэрлэгч IBM зөвхөн 6 MHz -ийн схемтэй Intel-Power компьютер зардаг байсан юм. “Бид аль болох л нөхцөл байдалдаа тааруулж ажиллаж байлаа”, “Манай павилион руу 2 урсгал гарсан байлаа. Нэг нь компьютер худалдаж авахыг хүссэн хэрэглэгчид ирж хэрхэн худалдаж авах уу, аль болох хурдан авмаар байна гээд. Нөгөө хэсэг нь хэвлэл мэдээллийнхэн- яагаад бидэнд 12MHz схем хэрэгтэй гэж? IBM -ийн гаргасан 6MHz  тэй компьютер бидэнд хангалттай хүрч байна шүү дээ?”

1988 онд Майкал компаний нэрээ Dell Computer Corporate хэмээн нэрлэж IPO гаргахаар шийдлээ. IPO зарлаж компани итгэмээргүйгээр 30 сая доллар босгож, түүгээр салбаруудаа гадаад орнуудад Европ, Ази, Латин Америк зэргээр нээж эхлэв. Бизнесийн хүрээнийхэнд Майкал 1992 оноос хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм, компани Fortune 500-ийн жагсаалтанд багтаж дөнгөж 27-той энэхүү жагсаалтанд багтсан хамгийн залуу CEO -оор тодорч байв. 1996 хөгжлийн дараагийн хувилбарыг Делл харж анхны онлайн зар сурталчилгааг интернэтэд байршуулж мөн онлайн захиалга авч эхэлжээ. Өрсөлдөгчид нь үүнээс болгомжлон харж суух хооронд Делл өдөрт 30-50 ширхэг компьютер зарж байлаа. 

Делл компаний өөр нэг давуу тал нь хэрэглэгчтэйгээ ойр байдаг явдал юм, захиа утсанд нь хариулахаас гадна тусгай баг хэрэглэгчдийн вэб сайтаар ирсэн гомдолд хяналт тавьж байв. Хэрэв хэн нэгэн Деллийн үйл ажиллагаанд доголдол илэрвүүлвэл тус баг холбогдох хэлтэс рүү өгч шийдүүлдэг байв. Делл ярилцлагандаа хэлэхдээ иймэрхүү төрлийн вэб сайтнаас хэрэглэгчид компаний талаар юу бодож явдагийг олж мэддэг байсан гэжээ. 1990 оноос компани сервер, принтер, монитор, өгөгдөл хадгалах төхөөрөмжийн бизнес рүү орсноор Майкал компаний нэрнээс компьютер гэдэг үгийг авч зүгээр л Dell нэртэй болгов. 

2000 оны ихээр компаний зах зээл 100 тэрбум ам доллараар хэмжигдэж байв, тиймээс тэрээр эхнэр Сузаны хамт тусламжийн ажил хийх болов. 2004 онд CEO-ийн ажлаа өгсөн ч удирдах зөвлөлийн даргын ажилд хэвээр үлдэв. Майкал Сузан 2 хэдэн хэдэн сан үүсгэж, түүгээрээ дамжуулан хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрт тусалж мөн эмнэлэг барьсан юм. Гурван жилийн дараа компани нь доголдож, хэрэглэгчид илүү зөөврийн компьютерт анхаарал тавьж байгааг анзаарахгүй байгаа компанидаа Майкал 2007 онд буцан ирж CEO хийж эхлэв. Жилийн сүүл гэхэд л дэлхий дээрх хамгийн хүчирхэг нөүтбүүк компьютер болох Inspirion 8000 танилцууллаа. Делл борлуулалтынхаа журманд өөрчлөлт оруулж томоохон хэлцэлүүдийг Wallwart болон Sam’s Club-тай байгуулж, Хятадад хүчирхэг, идэвхитэй маркетинг хийж, мөн Windows based компьютер зарахын хажуугаар Linux суурилсан компьютерууд зарж эхлэв. Үүний үр дүнд, 2008 оны эхээр зах зээлийг тэргүүлж эхэлсэн боловч тухайн үеийн эдийн засгийн хямралд өртөв, гэхдээ бүх л үйлдвэрлэгчид үүнд өртсөн. Борлуулалт 2010-2011 онд гайгүй байсан боловч энэ өсөлт удаан үргэлжилсэнгүй. Ухаалаг утас, таблетны зах зээл компьютерийн зах зээлийг шахах болсноор Dell -ийн үндсэн бизнесийг зах зээлээс гаргаж байлаа. Энэ давалгаанд өрсөлдөгч болох HP ч өтрөж байсан юм. 

2013 оны 2 дугаар сард Майкал, Делл компанийг худалдан авахаар шийдэж, хувьцаанууд цуглуулж дахин хувийн компани болгохоор зүтгэлээ, хөрөнгө оруулагчид болох Silver Lake Partners, Microsoft Corporation хамтран хувьцаа эзэмшигчидэд 24,4 тэрбум ам доллар санал болгожээ. Эхний үед хувьцаа эзэмшигчид үүнийг бага байна хэмээн буцааж байв. Carl Icahn гарч ирэн Деллээс илүү үнэ төлж чадна гэснээр байдал дордов. Гэвч хэдэн сарын турш хэлэлцсэн асуудлын эцэст Делл хувьцаа эзэмшигчидэд зөвхөн тэр, тэр л энэ компаний хувь заяаг авч явж чадна гэж итгүүлснээр 9 сар гэхэд ихэнх нь Деллийг саналыг хүлээж авсан юм. Майкал компаний 16 хувийг эзэмшиж хувийн болгож чадав. Өнгөрсөн жил Майкалийн хувьд хэцүүхэн жил байсан боловч 15 тэрбум долларыг эзэмшиж буй тэрээр залуухан өрсөлөгч тамирчдыг гүйцэхээр  эрч хүчтэй байна. Тэр өөрөө ч маш спортлог хүн. Өглөө болгон 6 цагт босч дасгал хийж усанд сэлж, гүйдэг. Хүүхдүүд нь бага байхад (Сузан, Майкал хоёр 4 хүүхэдтэй) хүүхдүүдээ өөрөө сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явдаг байсан. Тэрбумтангуудын дунд хүүхдүүдээ ингэж анхаарал тавьдаг эцэг бараг ховор. Сурвалжлагчийг “Та хүүхдүүдийнхээ өглөөний цайг нь бас бэлдэж өгдөг үү?” гэж асуухад “Өглөөний цайнд шарвин анхандаа болхидуу болж байсан боловч дараагийн удаа арай дээрдсэн шүү. Үнэндээ энэ л Деллийн бизнес модел юм шүү дээ” гэв. 

 

Деллийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Саммит Компьютер Технологи ХХК

www.summit.mn

www.pc-mall.mn

www.facebook.com/PCmallOfficial

Утас: 75753535, 99031256, 99033714


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж