В.Путин Египетэд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

В.Путин Египетэд айлчилж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг (зүүнээс) онгоцны буудал дээр Египетийн ерөнхийлөгч Абдельфаттах ас-Сиси (баруунаас) биечлэн угтаж авлаа.

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Арабын Бүгд Найрамдах Египет улсад хоёр хоногийн айлчлалаар даваа гаригийн орой газарджээ. Тэр оройдоо Путин ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисийн хамт Египетийн болон Ойрхи Дорнодын соёлын тэргүүлэх төв Каирийн дуурийн театрт концерт үзсэн байна.

 

Айлчлалын үндсэн хөтөлбөр нь мягмар гаригт төлөвлөгдсөн бөгөөд өнөөдөр тэрээр Орос-Египетийн дээд хэмжээний хэлэлцээр байгуулжээ. Мөн ажил хэргийн хүрээний төлөөлөгчид, сайд нарын төвшний хэлэлцээрүүд ч байгуулсан байна. Айлчлланы хүрээнд Оросын ерөнхийлөгч Үнэн алдартнуудын Александрийн болон бүх Африкийн тэргүүн хамба II Феодортай уулзах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

ИТАР-ТАСС/Алексей Дружинин

 

Путины энэ оны анхны гадаад айлчлал нь Египетийн айлчлал болж байна. Хоёр орны лидерүүдийн хооронд хувийн сайн харилцаа тогтсоныг Оросын хэвлэл тэмдэглэж байгаа. "Ерөнхийлөгчийн хувийн хүсэлтээр (ас-Сиси) бид хоёр хоногийн айлчлал хийж байна.

 

Хэлэлцээрийн гол сэдвүүд

 

Хэлэлцээрийн гол сэдэв нь олон улсын байдал, тэр дундаа Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсэд байдлыг эрүүлжүүлэх асуудал тэргүүлнэ. Төрийн тэргүүн нар хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар анхаарах юм. Айлчлалын үеэр, хөрөнгө оруулалтын салбарын тунхаглалд гарын үсэг зурна. Оросын компаниуд цөмийн станц зэргийн байгууламжууд дээр ажиллах юм. Мөн жуулчны маршрут ч зохих компаниудын хооронд яригдлаа. Зөвхөн өнгөрсөн онд Оросын гурван сая жуулчин Египетэд амарчээ.

 

Оросын төрийн тэргүүнийг "Росатом"-ын тэргүүн Сергей Кириенко, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев, цэргийн блокын төлөөлөгчид дагалдан явж байна. Үүнээс өмнө Оросын ерөнхийлөгч 2005 онд Египетэд айлчилж байжээ. Дмитрий Медведев ерөнхийлөгч байхдаа 2009 онд мөн Египетэд очсон юм.

 

Өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлчээр сонгогдсон Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси 2014 оны наймдугаар сарын 14-нд Орост айлчилжээ. Үүний өмнө тэрээр ерөнхий сайдын орлогч байхдаа 2014 оны хоёрдугаар сард Оросыг зорьж байжээ. Өнгөрсөн онд хоёр орны лидер харилцан хоёр ч удаа утсаар ярилцсан ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж