
Энэ жилийн нэгдүгээр сарын 12-нд Гаитид сүйрлийн газар хөдлөлт болсны дараа хагас жил өнгөрлөө. Газар хөдлөлтөөр тус орны нийслэл Порт-о-Пренс ба түүнийг хүрээлж буй районууд бараг бүрэн сүйрч, 230 мянган хүн амиа алдсан ба бүтэн хагас сая хүн орон гэргүй болсон билээ.
Хүмүүнлэгийн байгууллагууд сая сая гаитичууд орох оронгүй хэвээр байгааг хэлж байна. Тэдэнд ундааны ус, муу усны сүлжээ, эмнэлгийн тусламж бас л алга. New York Times сонины өгүүлэлд Гаити балгасан дээр амьдарч байна гэж өгүүлжээ.
Гаитийг сэргээн босгох комиссийн удирдагч АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, тус орны ерөнхий сайд Жан-Макс Бельрив нар уг сонины өгүүлэлд хэлэхдээ янз бүрийн орнуудын Засгийн газрын амласан 5,3 тэрбум ам.долларын тусламжийн дөнгөж 10 хувь л Гаитид орж иржээ.
Тэд тусламжийн санг удирддаг Дэлхийн банкинд хандан амласан мөнгөө өгөхийг бусад орнуудаас шаардахыг уриалсан байна. Тусламжийн мөнгийг хэт их техникийн шалгуурт оруулахгүй байхыг тэд бас Дэлхийн Банкнаас хүсчээ.
Британийн улаан загалмай сануулахдаа Гаитид ажиллаж байгаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын нөөц дуусч буйг хэлсэн байна.