Барак Обама
Фото: Nicholas Kamm / AFP
Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцохоор Обама Москвад очихгүй гэдгийг Америкийн төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Бен Родс мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ.
“Ерөнхийлөгч Обама Москвад очихоор төлөвлөөгүй. Төрийн тэргүүний төвшинд манай оролцоо байна гэж би бодохгүй байгаа” хэмээн Родс хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Тэрээр нацист Германыг ялахад оруулсан Оросын үүргийг түүний эх орон асар их хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа гэж онцлов. Тэр нь Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой бүхий л дурсгалт үйл явдалд хамаарна гэж тэр хэлэв. “Украины талаарх зөрөлдөөн нь нийтлэг түүхийн чухал утга агуулагыг бууруулахгүй” хэмээн Родс онцолсон байлаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ялалтын 70 жилийн ойд Обамаг урьсан байна. Цагаан ордон эхлээд татгалзсан байснаа дараа тэр талаар шийдвэр гаргаагүй гэсэн юм. 2010 онд Ялалтын 65 жилийн ойгоор АНУ-ын ерөнхийлөгчийг урьсан ч тэрээр Орост очоогүй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР