Дерек Чисора гудамжны хог цэвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Дерек Чисора гудамжны хог цэвэрлэлээ

chisora04

Хэдэн жилийн өмнө мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын алдрын төлөөх тулаанд орж байсан Их Британийн тамирчин Дерек Чисора гудамжны хог цэвэрлэжээ. Тэрбээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэгэн эрийг айлган сүрдүүлсэн хэргийнхээ төлөө шүүхээс нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээснээ гүйцэтгэж буй нь энэ юм.

Хэдэн хоногийн өмнө Тайсон Фьюрид рингнээ ялагдсан 31 настай Дерек Чисора шуудангийн үүдэнд машиныг нь хааж зогссон нэгэн жолооч руу дайрч, “Чамайг би ална шүү” хэмээн сүрдүүлсэн юм. Тиймээс шүүх түүнд 100 паундын торгууль тавихын зэрэгцээ 60 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл ногдуулсан.

 

chisora05

chisora01

chisora02

chisora03

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж