Дэлхийн брэндүүд ангороос татгалзаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн брэндүүд ангороос татгалзаж эхэлжээ

 

Дэлхийд алдартай “Zara” брэндийг үйлдвэрлэгч Испанийн бэлэн хувцасны хамгийн том компани “Inditex” ангороос татгалзжээ. Тус компани Хятадын нийлүүлэгчид ангорын туулайнаас зэрлэгээр үсийг нь зулгааж авч буйг харуулан бичлэгээс үүдэн ангорон хувцас худалдахаа зогсоосон байна. Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр өнгөрсөн жилийн намар, өвлийн коллекцийн ангорон хувцаснуудыг эргүүлэн татаж, худалдааг зогсоосон гэнэ. “Inditex” компани нь “Zara” –гаас гадна “Bershka”, “Massimo Dutti” брэндийг гаргадаг аж. Түүнчлэн “French Connection”, “Calvin Klein”, “Topshop”, “Tommy Hilfiger” брэндүүд ч ангорон бэлэн хувцас, бүтээгдэхүүнийг хоригложээ.

 

Америкийн амьтны эрхийн байгууллага “PETA” 2013 онд ангорын туулайны үсийг харгисаар зулгаан авч буй бичлэгийг цацсан юм. Хятадад амьтны эрхийг хамгаалсан хууль, эрх зүй дутагдалтай байдгаас үслэг эдлэл, хувцас үйлдвэрлэгчид амьтдыг харгисаар хөнөөж, тарчаахдаа огтхон ч зовдоггүйг  “PETA” байгууллагаас мэдээлжээ. Ангор ноосыг туулайнаас гадна ямаа, муурнаас авч болдог аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж