ХУД-т газар олгох бүртгэл дууслаа

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

ХУД-т газар олгох бүртгэл дууслаа

НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд Цахим хэлбэрээр иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

2014 оны 8 дугаар сараас эхний 5 байршилд газар олгох үйл ажиллагаа явагдаж өндөрлөх шатандаа байна.

2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагаас  2 дугаар ээлжийн Цахим хэлбэрээр бүртгэх ажиллагаа хуанлийн 15 хоног үргэлжилж 2 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагт дууслаа. Тус 2 дугаар ээлжийн 5 байршлын кадастрын зураглалыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 дугаар сарын 09-ны өдрийн 15:00 цагаас нээж дараах мэргэжлийн байгууллагууд шалгарсан байна. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршлын кадастрын зураглалыг Геоцацраг ХХК,

Баянзүрх дүүргийн Их цуурай мөн Бага цуурайн амны байршлын кадастрын зураглалыг Блю Жей Лэнд ХХК,

Багануур дүүргийн Тариан булгийн 2 дугаар хэсгийн байршлын кадастрын зураглалыг Эрдэнэ сүрвэй ХХК,

Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсийн байршлын кадастрын зураглалыг Онч сүрвэй ХХК.


  Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж