"Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй "Эв нэгдэл 2015" багийн гүйлтийн тэмцээн болох талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөний гүйцэтгэх захирал П.Зориг мөн тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Монгол Улс, улс төрийн болон эдийн засгийн хямралд маш хурдацтай нирвэгдэж байгаа ба эв нэгдэлтэй байх нь хямралаас гарах хамгийн эхний арга зам гэж үзэн энэхүү гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж байна.
"Эв нэгдэл 2015" багийн гүйлтийн тэмцээн нь гурван насны ангиллаар явагдана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Чингисийн талбай хүртэлх 4,7 км зайд багууд уралдах ба түрүүлсэн баг мөнгөн шагнал, медалиар шагнуулна. Одоогийн байдлаар 30-40 баг тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Энэхүү тэмцээн нь 2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр 10:00 цагаас ҮЦХ дээр нээлтээ хийх ба нээлтэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл оролцоно. "Эв нэгдэл 2015" гүйлтийн тэмцээн болохтой холбогдуулан хоёрдугаар сарын 15-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Чингисийн талбай хүртэлх замыг 10-13 цагийн хооронд хаахаар болсон байна.
Б.БИЛГЭЭ