Асаагууртай цаг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Асаагууртай цаг бүтээжээ

Эр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон зүйлийн нэг бол бугуйн цаг байдаг. Харин тамхи татдаг эрчүүдэд асаагуур байнга хэрэг болдог. Энэ хоёрыг нэг дор нэгтгэн хүмүүст хэрэглэхэд амар байдлаар хийжээ.

Энэ бол асаагуур бүхий бугуйн цаг. Гаднах загвар нь яг л энгийн бугуйн цагтай адил бөгөөд хажуугийн тусгай товчлуурыг дарах үед асаагуурын нүх онгойн гал асах аж.

Энэхүү өвөрмөц цагийг 10,99 ам.долларын үнээр онлайн дэлгүүрүүдээр худалдаалж байгаа гэнэ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж