Ажилдаа хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Ажилдаа хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх вэ?

Нэг ажил хий.

Зарим хүн олон зүйлийг нэг дор зэрэг хийдэг. Утсаар ярьж байхдаа, компьютер дээр юм бичиж, хажууд ярьж байгаа хүнийг сонсон бас хажуугаар нь унсан үзгээ авдаг. Энэ бол үнэхээр гайхамшиг.

Бид хэд хэдэн зүйлийг нэг дор хийхэд бидний тархи нэгэн зэрэг анхаарал төвлөрүүлж чаддагүй бөгөөд зарим зүйлийг нь орхигдуулж дутуу хийдэг. Нэг туршилт хийж үзье. Хоёр гараа урагшин тэнийлгээд хоёр гарын долоовор хурууг  гарга. Тэгээд 2 хуруундаа зэрэг анхаарлаа төвлөрүүлэх гээд үз. Нэгийг нь удаан тэгш байлгаж чадаж байхад нөгөө дахь нь адилхан анхааралаа төвлөрүүлж чаддаггүй.

Хийх гэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүл.

Ямар нэгэн чухал ажил хийж эхлэх гэж байгаа бол хамгийн түрүүн өөрийгөө тайван байлгаж. Өөр зүйлд санаа зовохгүй анхаарлаа төвлөрүүлж яаж хийх талаар бодох хэрэгтэй. 

Төлөвлөгөө гаргах

Та өдөрт толгой өөд татах завгүй их ажилтай  байдаг бол ажлаа эхлэхээс өмнө тухтай сууж байгаад ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Заавал цаг зав гарган төлөвлөгөө хийх биш өөрт ойлгомжтой хамгийн амар тэмдэглэл хийж, түүнийгээ хараад ажлаа хийвэл илүү амар байх болно.

Өөрөө өөртөө сорил тавь.

Тависан төлөвлөгөөндөө хүрээд дээрээс нь өөртөө нэмэлт дахин бага ажил нэм энэ мэтчилэн хийгээд байвал хэсэг хугацааны дараа таны ажлын хурд нэмэгдэн дэмийн зүйлд цаг үрэхээ болино. Өөрийгөө хэтэрхий их ачааллаад ядрахаас боломгоомжлоорой.

Бага зэрэг өөрийгөө урамшуул

Их ажлын дараа гарсан бол та өөрийгөө шагнах хэрэгтэй. Завгүй байж байгаад ажлаа дууссаны дараа яагаад өдрийг хоолыг нэг аятайхан газар идэж болохгүй гэж, дандаа л ордог цайны газраа ороод байвал танд уйтгартай шүү дээ. Энэ нь танд мотиваци болно.

Та бүхэнд хүргэж байгаа бидний зөвлөгөө бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна. Амжилт.

Бид та бүхэнд  Италийн алдартай Doimo брэндийн тавилгыг санал болгож байна. Манай Вертул компани тус брэндийн тавилгуудыг албан ёсны эрхтэйгээр шууд Италиас хэрэглэгч та бүхэнд хүргэж байна.

 

Манай тавилгын шоурумд зочлохыг хүсвэл бидний хаяг:

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, PC mall дэлгүүрийн 3-р давхар./Хүнсний 4-р дэлгүүрийн ард/

Лавлах утас :

 7711-3535, 94000280

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж