Монголын нэрт хоёр яруу найрагч нарын төрсөн өдөр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож байна.
Монголын суут хөвгүүдийн нэг болох төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1957 оны энэ өдөр төрсөн бөгөөд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. Мөн 1936 оны энэ өдөр мөн Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном мэндэлж байжээ.
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Р.Чойном
"Захидал"
Захидал гэдэг,баяр баясгалан
Залуу хүний хайрын сэтгэл
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хүнд бөмбөг юм
Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн төдий үнэн үггүй ч бий
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий
Үнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
Өмхий санаа багтаад ирэх ч бий
Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан,аврах нөхөр
Амрагийн дунд чулуудсан яс
Амьдралын замд булсан хавх
Хахууль амласан бялдуучлалын ембүү
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбүү
Ханилал,хагацал,инээд,нулимас
Хамаг хорвоо бүгд батдаг байна.