1921.11.14 Ардын Засгийн ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандаж тунхаглал нийтлэн илгээжээ.
1925.11.18 БНМАУ-ын II их хурал хуралдав. 88 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “нутгийн захиргаа байгуулах тухай”, “шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.
1926.11.13 БНМАУ-ын VII бага хурал хуралдав.
- “Бичгийн гавъяаны” болон “Цэргийн гавъяаны” одонг бий болгожээ.
1934.11.15 Москва хотноо Монгол Улсын ерөнхий сайд П.Гэндэн Сталинтай уулзав.
1952.11.15 “БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г батлав.
2000.11.13 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд албан ёсны айлчлал хийв
2010.11.15-19 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийв.
2012.11.14 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав. /Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн/
2013.11.16 Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчлав.