Дэлхийн хамгийн єндєр настай иргэн Гvрж улсад амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн єндєр настай иргэн Гvрж улсад амьдарч байна

Дэлхийн хамгийн
єндєр настай хvн гэгдээд байгаа Antisa Khvichava гэгч эмээ энэ сарын
8-ны єдєр 130 насыг зоогложээ. Хойд талаараа манай хойд хєрш ОХУ-тай
хиллэдэг Гvрж улсад амьдарч байгаа энэ хvнийг 1880 оны 7-р сарын 8-ны
єдєр алс холын уулын тосгонд тєрсєн гэдгийг Гvржийн албаны хvмvvс баталж
байгаа юм байна. Бага наснаасаа эхлэн ажил хєдєлмєр хийж ирсэн энэ эмээ
45 жилийн ємнєєс буюу 85 настай байх vеэсээ эхлэн нас єндєр болсон учир
олон жилийн турш хийсэн цай болон эрдэнэ шиш хураах ажлаа хийхээ
больсон гэнэ. Гvржийн баруун хэсэгт орших Samegrelо мужид оршин суудаг
Mingrelian хэмээх жижиг ястнуудын ярьдаг mingrelian хэлээр ярих энэ эмээ
гvрж хэл сурах гэж сургуульд суралцаж байгаагvй учир нутгийн хэл болох
mingrelian хэлнээс єєр хэл мэдэхгvй. Зуун жилийн ємнє тvvний тєрсний
гэрчилгээ хаягдаж алга болсон ч тvvнийг дэлхийн хамгийн єндєр настай хvн
гэдгийг нь батлах єєр бичиг баримтууд байгаа нь Зєвлєлт засгийн vеийн
бvртгэл бvхий хоёр бичиг баримт юм. Єдгєє Кавказын уулсын дунд єєрийн
ач, гуч нарын хамт амьдарч байгаа Khvichava эмээгийн 130 насны тєрсєн
єдрєєр Гvржийн иргэний бvртгэлийн албаныхан болон нутгийн удирдлагууд
баяр хvргэхэд тэрээр тэдэнд сагстай амттан болон гvржийн дарс бэлэглэсэн
байна. Мєн нутгийн амбан захирагч нь тосгоныхоо хvндэт суугч хэмээн
мєнгє илгээсэн бол сэтгvvлчид єндєр настан эмээд том гэгчийн бялуу
бэлэглэжээ. Чєлєєлєгч Александр хэмээн алдаршсан Оросын II Александр
хааны vед тєрсєн Khvichava эмээ 60 настайдаа Mikhail хэмээх хvvтэй
болсон нь одоо 70 настай бєгєєд 10 ач, 12 гуч, 6 дєчтэй юм байна.
Khvichava гуай анхны гэрлэсэн хvнээсээ хоёр хvvхэд тєрvvлсэн байсан ч
тэд нь дэлхийн II дайны vед єлсгєлєнгєєр нас барсан харамсалтай тvvхтэй
ажээ. Одоогоор иргэний бvртгэлийн албаныхан Guinness world Records-д
тvvний бичиг баримтыг хянуулахаар оролдож байгаа ба наслалт болон
наслалтын асуудлыг судалдаг судалгааны багийнхан одоогоор дэлхийн
хамгийн єндєр настай хvнээр Францын Saint Barthelemy-д оршин суудаг 114
настай Eugenie Blanchard-ыг нэрлээд байгаа ч Khvichava-гийн мэдvvлгийг
шалгаж байгаа юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж