Ш.Раднаасэд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ш.Раднаасэд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Тэрээр өнөөдөр ажлаа хүлээж авлаа. Ш.Раднаасэд 1998-2000 онд Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2007 онд ЗГХЭГ-т шинжээч, референт, 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2010-2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын ХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж