-Жонни Депп, Эмбер Херд хоёр хуримаа хийлээ-
Жонни Депп, Эмбер Херд "Ром архины тэмдэглэл» кинонд
Өдгөө 51 настай Жони Депп, 28 настай Эмбер Херд хоёрын гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэнтэй холбоотойгоор Депптэй дотно харилцаатай байсан бүсгүйчүүдийн талаар сонирхуулж байна.
Жүжигчин Жонни Депп жүжигчин эмэгтэй Эмбер Херд хоёр албан ёсны гэр бүл болж байгаа даруухан ёслол хоёрдугаар сарын 3-нд тэдний амьдардаг Лос-Анжелес дахь гэрт нь болж өнгөрчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдний нижгэр хурим болно гэж People сэтгүүл мэдээлсэн байв.
Деппын хувийн өмч болох Багамын ольтригийн нэгэн арал дээр тэд хуримлах ёслолоо хийжээ. Хувийн арал болохоор хуримын талын мэдээлэл ховор. “Карибийн тэнгисийн дээрэмчин” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний найз бүсгүй 28 настай Эмбер Херд кино ертөнцөд төдийлэн олны танил болоогүй.
Жонни Депп анх 20 настайдаа нүүр хувиргагч Лори Энн Эллисонтой гэрлэж байжээ. Тэд хоёр жил амьдраад салсан юм. 1985 онд салснаасаа хойш Депп гэр бүл болохоос айдаг болсон гэнэ. Найз эмэгтэйчүүд байсан ч гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй билээ.
Шерилин Фенн
Твин Пикс олон ангит киноны ирээдүйн од бүсгүйтэй Жонни “Мангарууд” гэх оюутны киноны зураг авалт дээр 1985 онд танилцжээ. Тэд гурван жил хагас үерхэж сүй тавьсан байлаа. Оливер Стоуны “Салаа” кинонд тоглож байсан Депп дуулга малгай дээрээ “ШЕРИЛИН” гэсэн нэрийг бичсэн харагдаж байдаг.
Вайнона Райдер
Жонни, Вайнона хоёр 90-ээд оны үеийн Холливудын хамгийн дажгүй хосууд байв. Тэдний салалтыг хувийн эмнэлэл шигээ хүлээн авсан шүтэн бишрэгчид нь өнөөдөр ч байгаа. Тэд Тим Бертоны киноны зураг авалт дээр 1989 онд танилцаад 1990 онд сүй тавьснаа зарлаж байлаа. Гэхдээ хурим хийхдээ хүрэлгүй салжээ. Хожим өөрөө найм дүү, тэнэг, эрх, туршлагагүй байснаас Деппыг хаясан гэж Райдер тайлбарлав. Тэдний харилцаа эхлэхэд тэрээр дөнгөж 16-тай байжээ. Салсных нь дараа жүжигчин эмэгтэй сэтгэлийн их хямралтай байсан гэх. Winona Forever + Wino Forever гэсэн ширээсээ мөрнөөсөө арилгуулсан байлаа.
Кейт Мосс
Райдераас салаад Жонни Мосстай үерхэн хамгийн дуулиантай хосууд гэсэн нэр зүүв. Хориотой бодис хэрэглэж байсан нь тоо томшгүй. Нью-Йоркийн буудлын тавилгыг эвдэлсэн гэж Депп 10 мянган доллараар торгуулж явлаа Ингээд тэд амь мэнд дээрээ салцгаахаар шийдсэн болов уу?
Ванесса Паради
Хамгийн удаан үргэлжилсэн харилцаа гэж болно. Тэд хоёр хүүхэдтэй болсон юм. Хосууд Роман Поланскийн киноны зураг авалт дээр 1998 онд танилцаад 13 жилийг хамт өнгөрөөн 2012 онд салжээ. Депп түүнд болон хүүхдүүддээ Холливудын Малхолланд-Драйв сууринд байшин худалдан авч өгчээ.
Эмбер Херд
Өнөөдөр эхнэр нь болж байгаа Эмбертай Жонни 2011 онд Брюс Робинсоны “Ром архины өдрийн тэмдэглэл” кинонд хамт тоглон танилцжээ. Киноны зураг авалт дуусны дараа тэрээр Парадийг орхин Хердтай учирч эхэлсэн юм. Тэд өнгөрсөн оны эхээр “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслол дээр хамт байгаад дараахан нь сүй тавьснаа зарласан юм.