Багийн төрлөөр явагдаж буй "Хөгжлийн лиг" ширээний теннисний анхдугаар тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорлоо. Уг тэмцээнд арван баг өрсөлдсөнөөс шийдвэрлэх тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, "Dio", "Newspin", "Цесна", "Мон-Лаа" багууд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Дэлхийн оюутны Универсиад наадмын системээр явагдаж буй тус тэмцээний нэг багт 3-5 тоглогч оролцож байна. Зөвхөн эрэгтэй тамирчдын дунд болж буй "Хөгжлийн лиг" ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдаж байна.
Хагас шигшээд:
"Dio"- "Мон Лаа"
"Newspin" – "Цесна" тоглож, түрүүлж гурван хожсон багууд аваргын төлөө тоглох юм.
"Хөгжлийн лиг"-ийн шийдвэрлэх тоглолтууд баасан, бямба гаригуудад "Оч" клубт болох юм.
ОУХМ Т.Энхтөр ахлагчтай "Diо" баг эхний тойргийг тэргүүлсэн байна.
Ч.БОЛОР