(Монголбанкны урилгаар ирсэн габров гэр бүлийн зөвлөгөө)
Габров эзэгтэйн зөвлөгөө:
Урагдсан жинсийг утас болтол өмсөж болно.
Мөн, урагдсан гялгар уутнуудыг битгий хая. Давхарлаад баривал яах ч үгүй.
Амралтанд явахаар бол явган яв. Биед сайн, мөнгөнд хэмнэлттэй.
Майонезийг сүүгээр шингэлээд л идээд бай. Хэд хоногийн дараа майонезны үнэтэй биш сүүний үнэтэй маш хямд майонез идэх болно.
Давсыг хэд хэдэн хилээр нь нөөцөлж бай. Гэнэт үнэд орж юуны магад.
Оймсыг бүтэн дээр нь өсгийг нь нөхвөл удаан эдэлгээтэй.
Ямар ч хувцасны моод хэдхэн жилийн дараа эргэж ирдэг гэдгийг сана.
Ажилд орохоор шийдсэн бол талх боовны цех, гуанз цайны газар ор. Өдөржингөө үнэгүй хоол идэхээс гадна орой ч гэр бүл чинь үнэгүй хооллоод байж болно.
"Талх сонгино давсаар хийх 100 хоолны жор" гэдэг ном худалдаж ав. Баяр ёслол, зочид гийчид ирэхэд хамгийн их хэрэг болно.
Габров эрийн зөвлөгөө:
Таргалалтаас сэргийлэх нь олон талын ач холбогдолтой. Иймд өдөрт нэг хоолло.
Том хотод амьдарснаас жижиг хотод амьдарвал автобусанд мөнгө үрэхгүй, машин худалдаж авах шаардлагагүй. Харин гутлын улаа гамнахын тулд том том алхаж явах хэрэгтэй.
Мөн томоохон гуанз ресторан, хүнсний үйлдвэрийн ойролцоо байр авахад өег байдаг.
DVD тоглуулагч авснаас сайн дуран авсан нь хамаагүй хямд. Хөрш айлын цонхоор шинэ киноноос гадна өөр ч аятайхан юм үзэж болдог юм.
Мөн хөршүүдээ хөгжим чанга тавьлаа гэж битгий паар нүд. Харин ч сайн бүжиглээд авах хэрэгтэй.
Шатсан зурагтыг хогонд хаяхдаа сайн эвдэлж бай. Хөршүүд чинь аваад гоё авдар хийчихэж болзошгүй.
Тамхи асаасан шүдэнзээр шүд чигчийлж болдог.
Тагтаанууд хооллоход талхны үртэсэнд гарлагатай боловч хааяа шөл уугаад байж болдог юм шүү.
Мөнгөө толины өмнө тавьбал сэтгэлд өег харагддаг юм.
Эх сурвалж: weathermanmn.blogspot.com