Эдийн засгийн өршөөлийн хууль энэ чуулганд багтахгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өршөөлийн хууль энэ чуулганд багтахгүй

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа.  

Эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж тооцоолж буй дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудал энэ намрын чуулганд багтахгүй болсон тул хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлууллаа.

Уг хуулийн төсөл дээр МАН байр сууриа нэгтгээгүй байгаа бол “Шударга ёс” эвслийн бүлэг Гэмт хэргийн өршөөлийн хуулийг мөн хэлэлцэх ёстой гэх байр суурь илэрхийлж байсан юм.

Ирэх хаврын чуулганы эхний асуудлын тоонд Зөрчлийн тухай,  Өршөөл үзүүлэх тухай,  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулиудыг  хэлэлцэх гэнэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж