Хүнсний талон авах өрхийн тоо 2 дахин нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Хүнсний талон авах өрхийн тоо 2 дахин нэмэгдэнэ

 
 
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдын 2015 оны 2-р сарын 3-ны өдрийн А/20-р тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай айл өрхүүдэд олгодог хүнсний талоны үнийг нэмэгдүүлэн олгохоор болжээ. Тодруулбал хүүхэд 6500, том хүн 13500 төгрөгөөр тогтоосон байна. Өмнө нь хүүхэд 5 мянга, том хүн 10 мянга байсан юм.
 
Орхон аймгийн тухайд 2014 онд 386 өрхийн 4831 иргэн хүнсний талон авч байсан байна.
 
Харин энэ онд босго оноо нэмэгдсэнтэй холбогдуулан хүнсний талон авах өрхийн тоо 2 дахин нэмэгдэх боломжтой болжээ.Хүнсний эрхийн бичгийн олголт санхүүжилттэй холбоотойгоор хойшлогдоод байгаа юм байна.Манай аймагт Хүнсний эрхийн бичгээр үйлчилдэг 10 дэлгүүр байдаг бөгөөд энэ жил 80 өрхөд нэг дэлгүүр байхаар тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор 2-р сарын 10-ны дотор хүсний талоноор үйлчлэх дэлгүүрийн сонгон шалгаруулалтыг зарласан байна.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж