С.Мэндсайханыг улираан томилно

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

С.Мэндсайханыг улираан томилно

Энэ долоо хоногт байнгын  хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндэсний статистикийн хорооны дарга, АТГ-ын дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудал багтаж буй.

Хэдийгээр дээрх томилгоог албан ёсоор эцэслэн батлаагүй ч  Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг улираан томилох нь тодорхой  болжээ.  

ҮСХ-ны даргыг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд С.Мэндсайханы тус хороог удирдах хугацаа энэ онд дуусч байгаа юм.  Тус  хороо  УИХ-ын бүтцийн байгууллага учраас  УИХ-ын дарга З.Энхболд   С.Мэндсайханыг улираан томилох саналыг  оруулсан байна.  Уг  саналаа өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд  танилцуулж, дэмжлэг авчээ.

Харин АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байна.  АТГ-ын дэд даргын томилгоог лхагва гаригийн  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах аж.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж