Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад хүрэлцэн очлоо

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад хүрэлцэн очлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр Япон улсад хүрэлцэн очлоо.

Тус улсад хийж буй ажлын айлчлал “Номура Шокэн” компанийн Ерөнхийлөгч К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлнэ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өгөх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж